Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард байгууллагад нийт 78 өргөдлийг хүлээн авч, 70 өргөдлийг (өргөдөл 65, гомдол 5) хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 92.3 хувьтай байна. Шийдвэрлэлтийн шатанд 26 өргөдөл (өргөдөл 24, гомдол 2) хянагдаж байна.
Мөн Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс нийт 10 өргөдөл (5 өргөдөл, 5 гомдол)-ийг манай байгууллагад шилжүүлснийг хүлээн авч, 2 өргөдөл, 3 гомдлыг шуурхай шийдвэрлэж, өргөдөл 3, гомдол 2 шийдвэрлэлтийн шатанд хянагдаж байна.
Эх сурвалж: ГИХГ