“Zulak entertainment” 15 жилийн ойгоо тохиолдуулан Монголын сор болсон уран бүтээлч ах дүү, найз нөхөд, хамтарч ажилладаг хувь хүн, албан байгууллагууд, үзэгч түмэнтэйгээ Бүх оддын тоглолт хийн баяраа тэмдэглэхээр болжээ. Тоглолт 2023 оны 4 дүгээр сарын 29-нд “UB Palace”-ын концертын Их танхимд болох гэж байна.
“Zulak entertainment”-ийн үүсгэн байгуулагч, Zulak нэрээрээ олны танил болсон Б.Мөнхзул нь 2005 онд СУИС-ийг Соёл Урлагийн Удирдлага мэргэжлээр төгссөнөөс хойш соёл урлагийн салбарт хувь хүн, албан байгууллагуудтай хамтарч ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлжээ.
Энэ хугацаандаа “Zulak entertainment”-аа үүсгэн байгуулж. аав ээжийнхээ хүсэл мөрөөдөл, үйл хэргийг үргэлжлүүлж яваа билээ.
Дуу хөгжимд дуртай хэн бүхнийг “Бүх оддын тоглолтыг тухлан саатаж үзэхийг урьж байна.