Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Ташкентийн рингэнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
Тэмцээний нийт шагналын сан 5.2 ам.доллар бөгөөд алтан медаль 200, мөнгө 100, хүрэл 50 мянган “ногоон” гардах юм.
ДАШТ-д тулалдах Монголын боксчид:
48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ
51 кг: Хархүүгийн Энхмандах
54 кг: Доржнямбуугийн Ганболд
57 кг: Хархүүгийн Энх-Амар
60 кг: Тэгшжаргалын Энхтөр
63.5 кг: Баатарсүхийн Чинзориг
67 кг: Баттөмөрийн Мишээлт
71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ
75 кг: Жаргалын Отгонжаргал
+92 кг: Хайлигийн Бекнур