Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоон хоногийн турш үргэлжлэх хаврын их цэвэрлэгээний аяныг Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн 5579 (давхардсан тоогоор) автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал хийлгэж 548 автобусны суудлын бүрээсийг солиод байна.
Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021 стандартын 6.13-д заасны дагуу “Тээвэрлэгч нь үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, бариул зэргийг арчиж бүрэн цэвэрлэгээ хийж, шаардлагатай тохиолдолд ариутгал,халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийж” ажилладаг.
Иймд иргэд зорчигч та автобусаа хайрлан, соёлтой, цэвэрхэн, ариг, гамтай үйлчлүүлэхийг уриалж байна.