ГССҮТ-өөс Турк улсын эмч нартай хамтран нуруу, нугасны чиглэлээр үзлэг, эмчилгээ хийнэ

2023 оны 04-р сарын 25 өдөр, 12 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
????????????????????????????????????

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэх тавдугаар сард Турк улсын эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношлогоо, мэс заслын эмчилгээ хийхээр боллоо.

Тус үзлэг, оношлогоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар болон Турк улсын эмч, доктор, профессор Мехмет Айдоган нар хамтран хийх юм.

Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж бүртгэнэ.

Эх сурвалж: ГССҮТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх