Монгол Улс болон АНУ-ын Төрийн Департаментын хооронд байгуулсан хүүхэд хамгааллын компакт түншлэлийн хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн Зөн Монгол /World Vision Mongolia/ олон улсын байгууллага болон Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоотой хамтран хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад урлагаар дамжуулан сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх арга зүй олгох сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хүүхдийн асрамж халамжийн төв, залуучуудын хөгжлийн төв, цагдаагийн байгууллагын сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг үе шаттайгаар хамруулах ажээ.
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй ажиллах арт терапи арга зүй олгох сургалт боллоо
2023 оны 04-р сарын 24 өдөр, 13 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )