Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг Отгонтэнгэр их сургуулиас санаачлан Боловсролын ерөнхий газар, Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацитай хамтран зохион байгуулж байна. Хүүхдийн хөгжил, төлөвшил эрдэм шинжилгээний хурлыг үндэсний болон олон улсын хэмжээнд 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус эрдэм шинжилгээний хурлаар орчин үеийн хүүхдийн хөгжил, төлөвшил, хүүхэд хамгаалал, боловсролын өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаар салбарын эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцэж, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй.
Улмаар хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын асуудал, тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгуллагын менежмент сэдвийн хүрээнд 120 гаруй багш, судлаачдын илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал нь улс орны хүний хөгжлийн суурь, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог учир төр засгийн төдийгүй, иргэн бүрийн анхааралд байдаг чухал сэдэв юм. Уг асуудалд эрдэмтэн, судлаачдын байр суурь, дуу хоолойг нэгтгэх, тэдний судалгааны ажлыг хүүхдийн хөгжил, төлөвшлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бусад байгууллагуудад хүргэх, судалгааны үр дүнг нэгтгэх, нээлт, ололт, туршлагаа хуваалцах, тодорхой асуудлыг хэлэлцдэгээрээ ач холбогдолтой.
Д.Гэгээ