ЕБС-ийн англи хэлний багш нар Британи улсад туршлага судалж байна

2023 оны 04-р сарын 21 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
43f8627eeb730be97320e086c9665384_x3

Британи Улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж буй Боловсролын Ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн англи хэлний багш нар, номын санчид болон боловсролын мэргэжилтнүүдийг Элчин сайд Б.Энхсүх 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ.

Монгол Улсын аймаг, сумын сургуулиудад зориулан англи хэлний номын хандивыг 2 дахь жилдээ явуулж байгаа “MC Children’s Books” хөдөлгөөнийг санаачлагч Б.Эрдэнэчимэг болон түүний хамт олон энэхүү хоёр долоо хоногийн сургалт, туршлага судлах аяллыг зохион байгуулж байгаа бөгөөд ЭСЯ-ны зүгээс зохих дэмжлэг үзүүлж байна.

Сургалтад оролцогчид Кембриж, Роял Холовей их сургууль, Рагет, Сант Мерри дунд сургууль, номын санд зочлон туршлага судлахын зэрэгцээ Вестминстерийн ордон, Шинжлэх ухааны музей, орчин үеийн урлагийн Тейт музей зэргийг үзэж сонирхов гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх