Үндэсний шигшээ багийн тамирчин , МУГТ М.Лхагвагэрэл Астанагийн дэвжээнд 125 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа нэг ялж, хоёр удаа ялагдаж байсан U23 ангиллын ДАШТ-ийн хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, эзэн орны Юсуп Батырмурзаевыг 1:1-ээр ялснаар Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг найман жилийн дараа эх орондоо авчирсан.
Монголын бөхчүүдээс 2001 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Улаанбаатарын дэвжээнд хүнд жинд хамгийн сүүлд алтан медаль хүртэж байсан түүхтэй байдаг бол ийнхүү М.Лхагвагэрэл 22 жилийн дараа азийн аваргад түрүүллээ.