“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” өглөөний уулзалт Баянзүрх дүүргээс эхэллээ

2023 оны 04-р сарын 14 өдөр, 13 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
341538498_987398548863225_6394479436113581633_n
Уулзалтаар дүүргийн төрийн алба хаагчдад төрийн үйлчилгээг ил тод нээлттэй хүргэх, төрийн мэдээллийг Шилэн болгосноор төрд тавих иргэдийн хяналт нэмэгдэх талаар авч буй арга хэмжээний талаар Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар илтгэл тавьж мэдээлэл өглөө.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ
“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжээд 3 сар болж байна. Энэ хүрээнд иргэдэд хаалттай байсан мэдээллийг ил болгож, төрийн хүнд суртлыг бууруулахаар салбарын яам ажиллаж байна. Мөн Засгийн газраас авлигын эсрэг хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны Шилэн ажиллагааг салбарын яам хариуцан ажиллаж байгаа” талаар хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ
“Төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах нь бидний үүрэг. Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд Цахим шилжилтийг эрчимжүүлж байна. Үүнийг илүү үр дүнд хүргэхийн тулд анхан шатанд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж буй алба хаагчид тулгарч буй бэрхшээл, асуудлаа ний нуугүй ярих хэрэгтэй” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас e.mongolia 3.0, shilen.gov.mn, lavlagaa.e.mongolia.mn, e-business 1.0, sudalgaa.gov.mn зэрэг иргэд, аж ахуй нэгжүүдийн өдөр тутмын амьдрал, ажил хэргийг хөнгөвчлөх платформыг танилцуулсан бол
Нийслэлийн ЗДТГ-аас Digital city болгох зорилтын хүрээнд боловсрол, авто зам, эмнэлэг, газрын зураг болон хэсгийн ахлагч нарт зориулсан тодорхой платформуудыг хөгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Дээрх хийгдэж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүнд суртлыг бууруулах, авлигын эсрэг зорилтот бүхий л ажлыг Баянзүрх дүүргээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх