Нийтийн тээврийн газраас зорчигчдын хөлс төлөлтөд хяналт шалгалт хийж 19854 зөрчлийг илрүүлжээ

2023 оны 04-р сарын 11 өдөр, 18 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shalgalt

Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна. Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа юм.

Тус шалгалтыг нийтийн тээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагчид, хяналт шалгалтын шалгагчид хамтран 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчих зөрчил 12219 картын үлдэгдэл хүрэлцэхгүй зөрчил 7635 нийт 19854 зөрчлийг илрүүлжээ.

Иймд иргэн та ч гэсэн бусдыг хүндлэн өөрийгөө хамгаалж эрсдэлгүй аюулгүй тав тухтай үйлчлүүлэхийн тулд смарт картаа хэрэглэж хэвшээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх