Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

2023 оны 04-р сарын 11 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gal
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 23 удаагийн ой, хээрийн түймрийн 187.039 га талбай өртжээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багаас гарсан хээрийн түймрийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудийн Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэдийн нийт 200 гаруй хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр /2023.04.11/ хяналтад авч, тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд хур тунадастай ногоон бүс зуслангийн чиглэлд цастай байгаа ч цаашид цаг агаар дулаарах төлөвтэй гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Энэ нь хуурайшилт нэмэгдэж, шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг дагуулж байгаа юм.
Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраан, шашны зан үйл хийхийг хориглож, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх