“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллаж байна

2023 оны 04-р сарын 10 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
340653873_182502481314535_3434618528424700511_n

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн баасан гараг бүр Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллаж, иргэдээс авлигын эсрэг мэдээлэл хүлээн авч байгаа. Иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлжээ.

Үүнтэй холбоотойгоор тус Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж байна. Уулзалтад нийслэлийн болон есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирлага, албан хаагчид оролцож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх