Нүдээ хэрхэн арчлах вэ

2020 оны 09-р сарын 24 өдөр, 16 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nudnii uuh

Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж.Энд компьютерийн үүрэг нэлээд байдаг тул хараа муудахаас сэргийлдэг,хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл юм.

Дасгалуудыг хийхэд:

Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ.Нэг компьлексийг хийхэд ердөө 5 минут хангаллтай.Өдөрт цайныхаа цагаар,орой ажил тараад хийх нь зүйтэй.

1-р Комплекс   Хараа сайжруулах цогц дасгалууд 

/Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана./

  • Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.
  • Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
  • Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.
  • Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
  • Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.
  • Нүдээ хооронд нь ойртуулна.
  • Ойр ойрхон анивчих.
  • Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэл ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул бусад зүйлс рүү шилжүүлнэ.

2-р комплекс Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал

  • Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.
  • Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.
  • Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.
  • Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.
  • Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.
  • Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.

Нүдний массаж

Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана

Н.Бархасбади

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх