Эрдэнэт үйлдвэр говьд нэг сая мод тарина

2023 оны 04-р сарын 06 өдөр, 17 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS1408

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ экологийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс говийн аймгуудад нэг сая мод тарихаар төлөвлөж байгаа талаар “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд говийн байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, цөлжилт нэмэгдэж, шар шороон шуурга ихсэж байгаа өнөө үед шинжлэх ухааны үндэстэй масс мод тарилт эко системд эерэг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзжээ.
Одоо Орхон аймагт улиас модны ашиглалтын огтлолт, таналт хийгдэж байгаа бөгөөд эндээс гарсан том нахиатай мөчрийг бортоголон зөөвөрлөж говьд тарихаар бэлтгэх юм. Түүнээс гадна Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн бэлтгэсэн үрийн нөөц, хангайн хөрсийг ашиглахаар зорьж байна. Эрдэнэт үйлдвэр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 24000м3 хөрс хуулна. Үүнийг Хөрсний биотехнологийн төвдөө ашигт микоризоор баяжуулан, органик бордоо болгон бэлтгэж говийн мод тарилтад ашиглахаар төлөвлөжээ. Ингэснээр модны ургах чадвар сайжирч, ус, хур татах эко систем бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Эрдэнэт үйлдвэр говийг моджуулах төслөө орон нутгийн удирдлага, ард иргэдийн оролцоо дэмжлэгтэй, мэргэжлийн хүрээлэнгүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ангитай хамтран хоршиж хэрэгжүүлэхээр зорьж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх