Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “О”-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийг 33 настай, эрэгтэй “Э” гэгч хулгайлсан үйлдлийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд Та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай зогсоолд байрлуулах, удаан хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.