Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш өнөөдрийн байдлаар гал түймрийн 495 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэдийн 22,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажиллалаа.
Гал түймрийн улмаас байгууллага, иргэдэд 2,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Сүүлийн өдрүүдэд байшин, гэр, хашаа шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай, шалтгаан нөхцөл нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй байна.
Ногоон бүс, зуслангийн чиглэлд гал түймэр гарах нь шар өвсний түймэр, ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг дагуулж байгаа юм.
Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.