ДЭЛХИЙ

Европын улсуудад ажилд зуучилна гэх зарын талаар сэрэмжлүүлэг

2023 оны 04-р сарын 03 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
etw64roQCVHcNL7DJMSR

Олон нийтийн цахим сүлжээгээр /Фэйсбүүк/ болон хувь хүмүүс Европын улсуудад “өндөр цалинтай ажилд зуучилна”, “хямд зардлаар аялуулна” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байна. Тухайлбал, Серби Улсад ажилд зуучилна гэх зарын дагуу бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа тул энэ төрлийн зар, мэдээлэлд хууртагдахгүй байхыг иргэддээ сэрэмжлүүлж байна.

Гадаад улсад ажиллах хүч илгээх, гадаад улсаас ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсад тухайн улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа бөгөөд гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, виз авсны үндсэн дээр ажил, хөдөлмөр эрхэлдэг болохыг сануулж байна.

КОНСУЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013