Боксын ДАШТ-ээс ОУХМ Л.Алтанцэцэг мөнгөн медаль хүртлээ

2023 оны 03-р сарын 25 өдөр, 23 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
337142724_161263263482814_9217215665066999932_n
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн спорт хорооны тамирчин, ОУХМ Л. Алтанцэцэг Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж байгаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, эмэгтэй боксчдын түүхэн дэх оргил амжилтын эзэн боллоо.
Тэрбээр нэгийн даваанаас Франц, БНХАУ, Узбекистан, Мароккогийн тамирчдыг дараалан 5:0-ээр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан.
Түүний өрсөлдөгч нь эзэн орны боксчин, залуучуудын дэлхийн хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга Ниту Гангас байв.
Тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм.
Ийнхүү Монголын баг энэ удаагийн ДАШТ-ийг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх