Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ээлжит бус 10-р их хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү хурлаар холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадралыг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар сонгожээ.
Э.Галбадрал нь
- 2010-2015 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн стратеги, ХОГ-ын захирал
- 2015-2016 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал,
- 2016-2017 онд Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн орлогч захирал
- 2017-2020 онд Монгол Улсаас АНУ-ын “Сан франциско” хотод суух Ерөнхий консул-аар ажиллаж байсан ажлын туршлагатай бөгөөд 2021 оноос хойш МУ-ын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
![](http://hardnews.mn/wp-content/uploads/2023/03/332910755_1397277197343589_5774541858063027564_n.jpg)
![](http://hardnews.mn/wp-content/uploads/2023/03/335614758_1609069509559657_962897106367049260_n.png)