Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 59 гэрчийг дуудсан байна

2023 оны 03-р сарын 14 өдөр, 15 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c27afed21de5462e87510da32f644bfa

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Уг сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон  дөрвөн  багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх юм. Үүнд:

-Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл;

-Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл;

-“Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөр 2016 он;

-Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээл;

Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 59 гэрчийг дуудсан байна.

Ташрамд дурдахад, энэ удаагийн сонсгол Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа билээ.

ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх