Хээрийн түймрийн 5 дуудлага бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

2023 оны 03-р сарын 09 өдөр, 17 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хээрийн түймрийн 5 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх хээрийн түймэр нь автомашины доод эд ангид өвс хуримтлагдсаны улмаас, үнсээ ил задгай асгасан, хогоо шатааж байгаад гал алдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Ой, хээрийн түймэр гарч буй шалтгааны нь хүний болгоомжгүй үйлдлээс болж байна. Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч болзошгүй учраас иргэд та бүхэн:

Түлсэн галын нурам, асаасан чүдэнзний гал, татсан тамхины цогийг бүрэн унтраах,

Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,

Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох,

Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,

Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,

Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах хүрз, гөвүүр, шүүр гэх мэт багаж хэрэгсэлтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх