ХНХЯ: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе

2023 оны 03-р сарын 07 өдөр, 17 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mart8

Эрхэмсэг охид, бүсгүйчүүд, улс орны хөгжил, айл гэр бүлийн аз жаргалын төлөө бүтээлчээр хөдөлмөрлөж, зүтгэж ирсэн хүчирхэг эмэгтэйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

Энэ жил олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Нэгдсэн үндэстний байгууллаас “Цахим инновац ба технологийн хөгжлийн эрин үед жендэрийн тэгш байдлыг хангах” сэдвээр тэмдэглэж байна. Цахим технологийн хөгжил бүх салбарт нэвтэрч буй энэ цаг үед бүх нийтийн тэгш эрхийг хангахад хөдөөгийн хүн ам, ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим технологи ашиглах боломж, нөхцөлийг бий болгох, сайжруулах, тэднийг цахим ур чадварт сургах шаардлага байгааг онцолсон.

Бид дэлхийн улс орнуудын нэгэн адил цахим технологийн салбарт жендерийн тэгш бус байдлыг бууруулах үүднээс хүртээмжийг сайжруулах, мэдээллийн технологийн чиглэлийн эмэгтэй мэргэжилтнүүдийг сургахыг дэмжих, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулахад анхаарч байна. Мөн цахим технологижсон энэ цаг үед охид эмэгтэйчүүдийг цахим халдлага, доромжлол, хүчирхийллийн эрсдэлээс хамгаалах, сэргийлэх шаардлага бидэнд байна.

Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих, хамгаалах зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлж буй бүх хүчин чармайлт нь хүүхэд, гэр бүл, нийгэмд эерэг үр дүн авчирдаг тул бид эмэгтэйчүүдийн эрхийг хангах, чадавхжуулах, жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийж байгаа ажлаа улам бүр өргөжүүлж, эмэгтэйчүүдийн идэвх санаачилга, оролцоог бүх түвшинд дэмжиж ажиллана.

Улс орон, айл гэрийн гэрэл гэгээ, аз жаргалыг бий болгогч эрхэм хүндэт эмэгтэйчүүд, эхчүүд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх