Монголд зочлох жилийн хүрээнд Ховд аймгийн гар урлалын өвлөн уламжлагчдыг чадавхжуулна

2023 оны 03-р сарын 07 өдөр, 17 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
u92S0myijmsJvJEMtQCYStTeMujTMjh8u478AOxi2sI7eJQZ951jUZGv0MxDhY1H

Соёлын сайд Ч.Номингийн Ховд аймаг дахь албан ажлын хүрээнд өнөөдөр Ховд аймагт гар урлалын өвлөн уламжлагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвтэй хамтран гар урлаачдыг чадавхжуулах сургалт зохион байгуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын яамнаас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөцийн судалгааг хийж, Ховд аймгийн “Хойд цэнхэрийн агуй”, “Эртний ховд” гэсэн түүх соёлын болон соёлын орон зайг соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар хэмээн тодорхойлсон юм. Мөн тус аймагт хамгийн олон угсаатны бүлэг амьдарч, морин хуур, икэл, цуур, уран нугаралт, хөөмэй зэрэг соёлын биет бус өвүүд өвлөгдөн уламжлагдаж, өдгөө аймгийн хэмжээнд 923 өвлөн уламжлагч амьдарч байна. Өвлөн уламжлагчдын 120 нь уламжлалт гар урлалыг өвлөн уламжлагчид бөгөөд бүтээлүүд нь соёлын аялал жуулчлалыг дагалдан бий болдог бүтээгдэхүүнд хамаарч байгаа юм.

Мөн аймгийн хэмжээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхэлдэг 164 аж ахуйн нэгжид нийт 221 хүн ажилладаг. Тэдгээрийн дийлэнх нь хувцас үйлдвэрлэл, гутал урлаач, эсгий урлал зэрэг урлаачид байдаг. Тиймээс соёлын аялал жуулчлалыг дагалдан бий болох бүтээгдэхүүн үйлчилгээг олон угсаатны гар урлаачдын бүтээгдэхүүнтэй хослуулан хөгжүүлэх зорилготой байгаа юм.

Иймд, Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн болон Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн нар “Соёлын өвийг хамгаалах бодлого, хууль эрх зүйн орчин”, “Уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл” сэдвийн хүрээнд урлаачдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах сургалт зохион байгуулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх