Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад ажлын айлчлал хийв

2023 оны 03-р сарын 02 өдөр, 14 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
334189955_5834340479947812_6197657094394206397_n

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв.

Айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Саудтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Тухайлбал, дээд, өндөр түвшний айлчлал, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчны чиглэлийн асуудлуудаар ярилцав.

Мөн Саудын Арабын Хаант Улсын Эрчим хүчний яамны төлөөлөлтэй уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, сэргээгдэх эрчим хүч, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16, 17 дугаар бага хурал зэрэг сэдвүүдийн хүрээнд тодорхой санал солилцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх