Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, маргааш өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 02-р сарын 27-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -30…-35 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24…-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -4…+1 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -17…-19 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.