XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан (харагчин) туулай жилд 12 жилтний ТӨӨРӨГ, ЗАСАЛ

2023 оны 02-р сарын 24 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuurug

ХУЛГАНА ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

hulgana

Нийтлэг төлөв: Сүлд, хийморь лүндаа маш дорой. Ажил үйлсэд саад учрах. Хэл үг, атаа жөтөө дунд. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн дарцаг хийсгэ. Засал: Сүлд, Суудлын өнцөг, Нашидүрсүм(жил), Шишид(бага харш), Логар(цагаан жил). Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Намхайнинбуу, Саейнинбуу, Лүмбэнгарав, Жанаггагдог, Мандал өргүүл.

1936, 1948, 1996, 2008 оных эрүүл мэнд сайн, 1924, 1960, 1972, 1984, 2020 оных эрүүл мэнддээ анхаар. 1924, 1948, 1972, 1984, 2008 оных буян хишиг нь сайн. 1936, 1960, 1996, 2020 он буян хишиг нь зарлагатай.

-Шороонд суусан: 1924, 1948, 1972, 1996, 2020 оны эм хүмүүс Шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр бүү ав, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ.

-Огторгуйд суусан: 1924, 1948, 1972, 1996, 2020 оны эр хүмүүс Шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр бүү ав, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ.

-Ууланд суусан: 1936, 1960, 1984, 2008 оны эм хүмүүс Ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ.

-Хийд суусан: 1936, 1960, 1984, 2008 оны эр хүмүүс Шар эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ.

ҮХЭР ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

uher

Нийтлэг төлөв: Сүлд нь дорой, хийморь лүндаа сайн. Ажил үйл нь бүтэмжтэй. Хэл үг, атаа жөтөө нь ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эм нь олзын үүд нээгдсэн сайн. Засал: Сүлд, Нашидүрсүм(жил). Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Жанаггагдог, Лүмбэнгарав, Хамчунагву, 3 гүрэм, Мандал өргүүл.

1937, 1949, 1997, 2009 оных эрүүл мэнд сайн, 1925, 1961, 1973, 1985, 2021 оных эрүүл мэнддээ анхаар. 1925, 1949, 1973, 1985, 2009 оных буян хишиг нь сайн. 1937, 1961, 1997, 2021 он буян хишиг нь зарлагатай.

Төмөрт суусан: 1925, 1949, 1973, 1997, 2021 оны хүмүүс Төмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав, мэсний аюулаас сэрэмжил.

 Модонд суусан: 1937, 1961, 1985, 2009 оны хүмүүс Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх эд, хувцас, арьс авахыг цээрлэ

БАР ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

bar jil

Нийтлэг төлөв: Сүлд нь сайн, хийморь лүнда нь дорой. Ажил үйлс нь бүтэмж муу. Хэл үг, атаа жөтөө нь дунд. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн, Жалцанзэмүвүнжаны дарцаг хийсгэ. Засал: Суудлын өнцөг, эм нь Газрын үүд хаалга, Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Намхайнинбуу, Саейнинбуу, Заслын 8 ном, 3 гүрэм, Мандал өргүүл.

1926, 1974, 1986 он эрүүл мэнд сайн, 1938, 1950, 1962, 1998, 2010, 2022 он эрүүл мэнддээ анхаар. 1938, 1962, 1974, 1998, 2022 он буян хишиг нь сайн. 1926, 1950, 1986, 2010 он буян хишиг нь зарлагатай.

-Шороонд суусан: 1926, 1950, 1974, 1998, 2022 оны эр хүмүүс Шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр бүү ав, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ.

-Огторгуйд суусан: 1926, 1950, 1974, 1998, 2022 оны эм хүмүүс Шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр бүү ав, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ.

-Ууланд суусан: 1938, 1962, 1986, 2010 оны эр хүмүүс Ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ.

-Хийд суусан: 1938, 1962, 1986, 2010 оны эм хүмүүс Шар эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ

ТУУЛАЙ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

tuulai jil

Нийтлэг төлөв: Сүлд нь сайн, хийморь лүнда нь дорой. Ажил үйлс нь саадтай. Хэл үг, атаа жөтөө дунд. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Жил орсны, эр нь Газрын үүд хаалга. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Галын сан, Лусын сан, Лүмбэнгарав, Лхамын ганшиг, 3 гүрэм, Мандал өргүүл.

1927, 1975, 1987 он эрүүл мэнд сайн, 1939, 1951, 1963, 1999, 2011, 2023 он эрүүл мэнддээ анхаар. 1939, 1963, 1975, 1999, 2023 он буян хишиг нь сайн. 1927, 1951, 1987, 2011 он буян хишиг нь зарлагатай.

Галд суусан: 1927, 1951, 1975, 1999, 2023 оны эр, 1939, 1963, 1987, 2011 оны эм хүмүүс Улаан эд, хувцас, мал, арьс үс бүү ав, улаан идээ бүү гарга, унаа унах, төмрийн аюулаас сэрэмжил.

Усанд суусан: 1927, 1951, 1975, 1999, 2023 оны эм, 1939, 1963, 1987, 2011 оны эр хүмүүс Хар, шар эд, хувцас бүү ав, гахай, загасны махыг цээрлэ

ЛУУ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

luu jil

Нийтлэг төлөв: Сүлд, хийморь лүндаа нь дорой. Ажил үйлс нь саадтай. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн, Жалцанзэмүвүнжаны дарцаг хийсгэ. Засал: Сүлд, Суудлын өнцөг, Нашидүрсүм(жил). Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Самбалхүндэв, Барчадламсэл, Хамчунагву, Намхайнинбуу, Саейнинбуу, Лүмбэнгарав, Жанаггагдог, Мандал өргүүл.

1952, 1964, 2012 он эрүүл мэнд сайн, 1928, 1940, 1976, 1988, 2000 он эрүүл мэнддээ анхаар. 1928, 1952, 1964, 1988, 2012 он буян хишиг нь сайн. 1940, 1976, 2000 он буян хишиг нь зарлагатай.

-Шороонд суусан: 1940, 1964, 1988, 2012 оны эм хүмүүс Шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр бүү ав, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ.

-Огторгуйд суусан: 1940, 1964, 1988, 2012 оны эр хүмүүс Шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр бүү ав, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ.

-Ууланд суусан: 1928, 1952, 1976, 2000 оны эм хүмүүс Ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ.

-Хийд суусан: 1928, 1952, 1976, 2000 оны эр хүмүүс Шар эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ.

МОГОЙ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

mogoi jil

Нийтлэг төлөв: Сүлд, хийморь лүнда нь сайн. Ажил үйлс нь бүтэмжтэй. Хэл үг, атаа жөтөө үгүй сайн. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Засал нь: эм нь Газрын үүд хаалга. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Лүмбэнгарав, Жанаггагдог, Мандал өргүүл.

1953, 1965, 2013 он эрүүл мэнд сайн, 1929, 1941, 1977, 1989, 2001 он эрүүл мэнддээ анхаар. 1929, 1953, 1965, 1989, 2013 он буян хишиг нь сайн. 1941, 1977, 2001 он буян хишиг нь зарлагатай.

Төмөрт суусан: 1941, 1965, 1989, 2013 оны хүмүүс Төмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав, мэсний аюулаас сэрэмжил.

Модонд суусан: 1929, 1953, 1977, 2001 оны хүмүүс Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх эд, хувцас, арьс авахыг цээрлэ.

МОРЬ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

mori jil

Нийтлэг төлөв: Сүлд нь сайн, хийморь лүндаа нь дорой. Ажил үйлс нь саадтай.  Хэл үг, атаа жөтөө үгүй сайн. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн дарцаг хийсгэ. Засал: Суудлын өнцөг, Шишид(бага харш), эр нь Үгүйрлийн үүд хаалга. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Намхайнинбуу, Саейнинбуу, Лүмбэнгарав, Мандал өргүүл.

1966, 1978 он эрүүл мэнд сайн, 1930, 1942, 1954, 1990, 2002, 2014 он эрүүл мэнддээ анхаар. 1942, 1954, 1978, 2002, 2014 он буян хишиг нь сайн. 1930, 1966, 1990 он буян хишиг нь зарлагатай.

-Шороонд суусан: 1942, 1966, 1990, 2014 оны эр хүмүүс Шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр бүү ав, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ.

-Огторгуйд суусан: 1942, 1966, 1990, 2014 оны эм хүмүүс Шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр бүү ав, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ.

-Ууланд суусан: 1930, 1954, 1978, 2002 оны эр хүмүүс Ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ.

-Хийд суусан: 1930, 1954, 1978, 2002 оны эм хүмүүс Шар эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ.

ХОНЬ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

honi jil

Нийтлэг төлөв: Сүлд, хийморь лүндаа нь дорой. Ажил үйлс нь саадтай. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн, Жалцанзэмүвүнжаны дарцаг хийсгэ. Засал: Сүлд, Түнсүм(ивээл жил), Нашидүрсүм(жил), эр нь Газрын үүд хаалга. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Галын сан, Лусын сан, Лүмбэнгарав, Мандал өргүүл.

1967, 1979 он эрүүл мэнд сайн, 1931, 1943, 1955, 1991, 2003, 2015 он эрүүл мэнддээ анхаар. 1943, 1955, 1979, 2003, 2015 он буян хишиг нь сайн. 1931, 1967, 1991 он буян хишиг нь зарлагатай.

Галд суусан: 1943, 1967, 1991, 2015 оны эр, 1931, 1955, 1979, 2003 оны эм хүмүүс Улаан эд, хувцас, мал, арьс үс бүү ав, улаан идээ бүү гарга, унаа унах, төмрийн аюулаас сэрэмжил.

Усанд суусан: 1943, 1967, 1991, 2015 оны эм, 1931, 1955, 1979, 2003 оны эр хүмүүс Хар, шар эд, хувцас бүү ав, гахай, загасны махыг цээрлэ6

БИЧ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

bich jil

Нийтлэг төлөв: Сүлд нь сайн, хийморь лүндаа нь дорой. Ажил үйлс нь саадтай. Хэл үг, атаа жөтөөгүй сайн. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн, Жалцанзэмүвүнжаны дарцаг хийсгэ. Засал нь: Суудлын өнцөг. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Намхайнинбуу, Саейнинбуу, Лүмбэнгарав, Самбалхүндэв, Заслын 8 ном, Мандал өргүүл.

1944, 1956, 2004, 2016 он эрүүл мэнд сайн, 1932, 1968, 1980, 1992 он эрүүл мэнддээ анхаар. 1932, 1944, 1968, 1992, 2004 он буян хишиг нь сайн. 1956, 1980, 2016 он буян хишиг нь зарлагатай.

-Шороонд суусан: 1932, 1956, 1980, 2004 оны эм хүмүүс Шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр бүү ав, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ.

-Огторгуйд суусан: 1932, 1956, 1980, 2004 оны эр хүмүүс Шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр бүү ав, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ.

-Ууланд суусан: 1944, 1968, 1992, 2016 оны эм хүмүүс Ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ.

-Хийд суусан: 1944, 1968, 1992, 2016 оны эр хүмүүс Шар эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ6

ТАХИА ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

tahia jil

Нийтлэг төлөв: Сүлд, хийморь лүнда нь сайн. Ажил үйлс нь бүтэмжтэй. Хэл үг, атаа жөтөө үгүй сайн. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Засал нь: Дүнсэр(их харш), эр нь Газрын үүд хаалга. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Жанаггагдог, Лүмбэнгарав, Заслын 8 ном, Мандал өргүүл.

1945, 1957, 2005, 2017 он эрүүл мэнд сайн, 1933, 1969, 1981, 1993 он эрүүл мэнддээ анхаар. 1933, 1945, 1969, 1993, 2005 он буян хишиг нь сайн. 1957, 1981, 2017 он буян хишиг нь зарлагатай.

Төмөрт суусан: 1933, 1957, 1981, 2005 оны хүмүүс Төмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав, мэсний аюулаас сэрэмжил.

Модонд суусан: 1945, 1969, 1993, 2017 оны хүмүүс Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх эд, хувцас, арьс авахыг цээрлэ.

НОХОЙ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

nohoi

Нийтлэг төлөв: Сүлд, хийморь лүнда нь дорой. Ажил үйлс нь саадтай. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн, Жалцанзэмүвүнжаны дарцаг хийсгэ. Засал: Сүлд, Суудлын өнцөг, Нашидүрсүм(жил), Үгүйрлийн үүд хаалга. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Намхайнинбуу, Саейнинбуу, Самбалхүндэв, Барчадламсэл, Хамчунагву, 3 гүрэм, Мандал өргүүл.

1934, 1982, 1994 он эрүүл мэнд сайн, 1946, 1958, 1970, 2006, 2018 он эрүүл мэнддээ анхаар. 1934, 1958, 1982, 1994, 2018 он буян хишиг нь сайн. 1946, 1970, 2006 он буян хишиг нь зарлагатай.

-Шороонд суусан: 1934, 1958, 1982, 2006 оны эр хүмүүс Шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр бүү ав, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ.

-Огторгуйд суусан: 1934, 1958, 1982, 2006 оны эм хүмүүс Шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр бүү ав, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ.

-Ууланд суусан: 1946, 1970, 1994, 2018 оны эр хүмүүс Ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ.

-Хийд суусан: 1946, 1970, 1994, 2018 оны эм хүмүүс Шар эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ.

ГАХАЙ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ 2023 ОНЫ ТУУЛАЙ ЖИЛД

gahai jil

Нийтлэг төлөв: Сүлд, хийморь лүнда нь дорой. Ажил үйлс нь саадтай.  Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн дарцаг хийсгэ. Засал: Сүлд, Түнсүм(ивээл жил), Нашидүрсүм(жил), эр нь Үгүйрлийн үүд, эм нь Газрын үүд хаалга. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Галын сан, Лусын сан, Хамчунагву, 3 гүрэм, Мандал өргүүл.

1935, 1983, 1995 он эрүүл мэнд сайн, 1947, 1959, 1971, 2007, 2019 он эрүүл мэнддээ анхаар. 1935, 1959, 1983, 1995, 2019 он буян хишиг нь сайн. 1947, 1971, 2007 он буян хишиг нь зарлагатай.

Галд суусан: 1935, 1959, 1983, 2007 оны эр, 1947, 1971, 1995, 2019 оны эм хүмүүс Улаан эд, хувцас, мал, арьс үс бүү ав, улаан идээ бүү гарга, унаа унах, төмрийн аюулаас сэрэмжил.

Усанд суусан: 1935, 1959, 1983, 2007 оны эм, 1947, 1971, 1995, 2019 оны эр хүмүүс Хар, шар эд, хувцас бүү ав, гахай, загасны махыг цээрлэ.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

tsogybaatar

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх