Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

2023 оны 02-р сарын 20 өдөр, 20 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
63f3115c18164615ff1e6952

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн маргааш буюу хоёрдугаар сарын 21-нээс эхлэн Ч:75 “Шинэ яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхээр боллоо. Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг  хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх