Улсын хэмжээнд 49678 албан тушаалтан хуулийн хугацаанд ХАСХОМ-ээ гаргаж баталгаажууллаа

2023 оны 02-р сарын 17 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avilga

Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны 2022 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг амжилттай зохион байгуулж ажиллалаа.

Улсын хэмжээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны 124 байгууллагын 49678 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна. Үүний дотор Авлигатай тэмцэх газарт 2022 оны ХАСХОМ-ээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах 323 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн мэдүүлсэн.

Албан тушаалтан ХАСХОМ гаргах нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, шударга, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх