Битүүний өдөр үлдсэн 28700 хүүхдэд 100 мянган төгрөгийг нь олгоно

2023 оны 02-р сарын 17 өдөр, 14 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1603d708bed5c6b767f23c4802383ac3
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоол, Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох болсон.
Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 1151.3 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох бөгөөд өчигдөр 1122.6 мянган хүүхдийн мөнгө дансанд шилжжээ. Үлдсэн хүүхдийн мөнгийг 2 дугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна.
Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой.
Иргэдэд анхааруулахад Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулна уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх