“Цагаан-Уул” яруу найргийн наадамд Г.Хашбаатар түрүүллээ

2023 оны 02-р сарын 15 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
330565270_698798158707130_2060922537468508049_n

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам өчигдөр болж өндөрлөлөө. 22 дахь удаагаа болсон хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадмыг энэ жил Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын 50 насны ойд зориулан амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн наадамд 300 гаруй яруу найрагчийн 1000 орчим бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 24 оролцогч шалгарчээ. Энэ жилийн наадамд “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийн яруу найрагч Г.Хашбаатар түрүүлж  “Цагаан-Уул” цомын эзэн боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх