“Кира папс” нэрийн 100 килограмм нохойн хуурай бэлэн хоолыг хүлээлгэн өгөв

2023 оны 02-р сарын 14 өдөр, 14 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
330240131_581046720236301_7040377561020787050_n-78lcm6mhi5ylbeyyzd7vrg1ooz6i1g3821rtrq0j41s

БНТУ-ын Хатая мужид ажиллаж байгаа Монголын аврах багт хоёр эрэлч нохой үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Балу, Марта дуудлагатай хоёр эрэлч нохойнд зориулж “Глобал тэст” ХХК-аас Монголд үйлдвэрлэсэн “Кира папс” нэрийн 100 килограмм нохойн хуурай бэлэн хоолыг бэлэглэснийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн “Энэрэх” мал эмнэлэг, сургалтын төвөөс үүргээ гүйцэтгээд эх орондоо ирсний дараа үнэгүй үзлэг оношлогоо хийж, вакцин туулга, гоо сайхны үйлчилгээг үзүүлэхээр болсноо илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх