Бараа, материалын хүмүүнлэгийн тусламжийг илгээлээ

2023 оны 02-р сарын 13 өдөр, 21 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC2213-78kvri3nqssk99zjsoj6fnfd1bnnpupv0l7ydxzowu8

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.02.07/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу БНТУ руу  5 тн махан нөөш,  1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээлээ.

Харин Арабын Бүгд Найрамдах Сири улс руу 5 тн махан нөөш,  1 тн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээхээр бэлтгэл ажлыг хангаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх