Барилгын нурангиас үнэт эдлэл,бэлэн мөнгийг гаргаж, хүлээлгэн өглөө

2023 оны 02-р сарын 13 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14FA4CD2-30C7-446F-9C70-C275E0DF5D08-78kqzvom8e6rvq21oavlfbj1igsakwzyygw3z7whruo

БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

Аврах багийн эмнэлгийн бүлэг 02 дугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх