Газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо

2023 оны 02-р сарын 12 өдөр, 15 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
329031272_1055247888765601_5978319755185407143_n-1-78kb5rw1es38xca02ucrvdmxc2nglznxk1jl17zbscg

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02-р сарын 11-нд барилгын нурангиас 3 хүний цогцсыг илрүүлэн орон нутгийн сайн дурынханд байршлыг мэдээлж, 2 хүний (1 хүүхэд) цогцсыг гаргасан байна.

Түүнчлэн 02.12-ны өдрийн 02:39 цаг /Анкарагийн цагаар 02.11-ний өдрийн 21:39/-т хүчтэй газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.

Аврах багийн эмнэлгийн бүлэг 02.11-ний өдөр хээрийн эмнэлэгт нийт 92 хүнд /8 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэв.

Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээг хийжээ. Мөн 45 хоногтой 2 нярай хүүхдэд үзлэг, эмчилгээ хийж, тэжээлийн дутагдалд орсон байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх