Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

2023 оны 02-р сарын 10 өдөр, 15 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
329422133_1251516032415715_3376193689297967177_n
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр Турк Улсын Элчин сайдын яаманд очиж, газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Тэрээр, “Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэн эд хөрөнгийн асар их хохирол учирсанд гүн харамсан эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Энэ хүнд цаг үед БНТУ-ын иргэдтэй бид сэтгэл зүрхээрээ хамт байж, амь насаа алдсан иргэдийн гэр бүлд учирсан уй гашууг хуваалцаж байгаа нь тэдэнд бага ч болов итгэлийн гал нэмнэ хэмээн найдаж байна” хэмээв.
328241202_3391619774499340_8826206363479146242_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх