Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүсэд 10 аймгийн 545 өрх отроор өвөлжиж байна

2023 оны 02-р сарын 10 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
329669558_6367067996651325_8127124534240696085_n
Засгийн газрын 286 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүс нутагт ажиллаж байна.
Тус нутагт 10 аймгийн 545 өрхийн 493 мянга гаруй мал өвөлжиж байгаа талаар тус багийн Засаг дарга Ж.Март хэллээ.
Оторчдын нэг болох Багануур дүүргийн 1 дүгээр багийн малчин М.Лхагвадашийнх 600 орчим бог, 20 гаруй үхэртэй өвөлжиж буй аж. Багануур дүүргийн нутагт зуншлага сайн байсан ч намраас хойш өнөөдрийг хүртэл 16 удаагийн цаснаар 40 орчим см цасан бүрхүүл тогтож, дагтаршсанаас цагаан зудтай, өдөртөө -40 градус хүрч хүйтэрч байгааг М.Лхагвадаш хэллээ. Тэднийх Багануур дүүргийн төвд хувиараа аж ахуй эрхэл байгаад 5 жилийн өмнөөс мал маллаж эхэлсэн гэнэ. Бага хүүхэд нь энэ жил их сургуулийн 3 дугаар курсэд суралцаж байгаа бол том охин нь Багануур дүүрэгт, нөхөр хүүхдийн хамт амьдардаг учраас хүн бүл цөөн, тусалж дэмнэх хүн бүл цөөн гэдгээ учирлалаа.
Харин Хэрлэнбаян-Улаан багт өвөлжиж эхэлснээр цас бага учраас мал хөлөөр бэлчээрлэх боломжтой, дулаахан учраас мал муудах нь бага, хүн бүлгүйдэхгүй байгаагаа тэрбээр хэлж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх