АТГ: БНТУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

2023 оны 02-р сарын 09 өдөр, 18 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
new_23856d91b002d418dbf1b7c4fa8d5c649446b1cf

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

Тэрээр хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган эрдэнэт хүний амь эрсдэж, асар их гарз хохирол учирсанд харамсан гашуудаж Туркийн ард түмний уй гашууг хуваалцан, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешт Авлигатай тэмцэх газрын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал “Энэ хүнд цаг үед Туркийн ард түмний уй гашууг дэлхийн улс орнууд хуваалцаж, гамшгийг хамтдаа даван туулахаар нэгдэж байгаа билээ. Турк Улсын анд нөхөдтэйгөө зүрх сэтгэлээрээ байнга хамт байх нь учирсан уй гашууг бага ч болов нимгэлж, хүндрэл бэрхшээлийг давж туулах сэтгэлийн хүч өгнө гэдэгт найдаж байгаа”-гаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх