Ажил мэргэжлийнхээ сайхнаар бахдан түүгээрээ тодотгогдож, амьдралынхаа туршид бусдыг манлайлж, эрдмийн шимийг бусдад түгээнэ гэдэг юутай сайхан.
Түүний нэг ОУУБИС-ийн Инженер, Хөдөө аж ахуйн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Чанцалнямтай ярилцлаа.
Тэрбээр үргэлж өөрийгөө хөгжүүлж, шинийг эрэлхийлж явдаг төдийгүй өсч төлждөг мод ургамал гэдэг утгаар хичээлээ оюутан сурагчдынхаа сэтгэл зүрхэнд нь хүрч ойлгуулахыг хичээдэг ажлын арвин их туршлагатай нэгэн. Энэ ч утгаар энэхүү мэргэжлээрээ эрдэм судлалын ажил олныг хийж,сурч мэдсэн бүхнээ хойч үедээ зааж сурган, өөрийгөө залгамжлах олон чадварлаг боловсон хүчин бэлтгэсээр буй.
Улмаар шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт тасралтгүй 43 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр нийслэл хотдоо ногоон орчин бүрдүүлэх, цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх ажилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваад нь талархнам.
-Таныг багш болоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу байдаг вэ?
–Миний БАГШ хэмээх энэхүү сайхан мэргэжлийг сонгосон шалтгаан нь Шинжлэх ухааны Ботаникийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгт модлог ургамлыг тарималжуулах, нутагшуулах судалгааны дүнд шалгарсан гоёл чимэглэлийн мод сөөг ургамал ургамлыг хот суурин газрын ногоон байгууламжинд шилжүүлэн суулгах, тэдгээрийн ургах орчнын шинэ нөхцөлд хэрхэн дасан зохицож ургаж байгааг судлах мониторингийн судалгааг хийж байсан онолын мэдлэг, ажлын дадлага туршлага нөлөөлсөн гэж үздэг. МУИС, ХААИС-д өмнө нь цагийн багшаар дендрологи, хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс зэрэг хичээлийг зааж байсан.
2011 оноос Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн тэнхимд тэнхимийн эрхлэгчээр 2013 онд дэд профессор, 2020 онд профессор цол хүртэж, өөрийн сурсан мэдсэн мэдлэгээ залуу хойч үедээ заан сургаж, Ойн аж ахуй, хот цэцэрлэгжүүлэлтийн салбарт бакалавр, магистр зэрэгтэй чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээр сэтгэл шулуудан ажилласнаас хойш 12 дахь жилдээ багшилж байна.
-Таныг эрдмийн харгуйд хөтөлж өдий зэрэгт хүрэх эх суурийг тавьсан олон сайхан эрдэмтэн багш нар байгаа даа. Тэднээсээ дурдьвал?
-Миний эрдэм шинжилгээний ажлын удирдагч багш бол Хөдөө аж ахуй болон Биологийн шинжлэх ухааны доктор (SC.D), профессор Гүрийн Эрдэнэжав гэж агуу хүн байлаа. Залуу судлаач биднийг сургууль төгсөөд ирэх үед Ботаникийн цэцэрлэгийн салбарын эрхлэгч, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байсан маш өндөр бичгийн чадвартай, хурц ухаантай хүн байсан. Эрдэм шинжилгээний судалгааны ажлын арга зүйг эзэмшүүлэхээр Ботаникийн цэцэрлэгийн судлаачдыг багаар нь 2 удаагийн томилолтоор ОХУ-ын Ерөнхий Ботаникийн цэцэрлэгт мэргэжил дээшлүүлсэн нь миний өнөөдрийн амжилтын гараа байсан гэж боддог. 1980-2012 он хүртэл хамтран ажиллаж байсан ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачдаасаа их зүйлийг сурч мэдсэн, хуримтлуулсан туршлага маань багшлах ажилд минь их тус нэмэр болсон доо.
-Багш хүн өдөр бүхэн л шинэ санаа дэвшүүлж байдаг гайхалтай мэдрэмжтэй хүмүүс. Иймд та эдүгээ хичээл сургалтандаа ямар дэвшилтэт шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна вэ?
Манай тэнхимд “Ойн аж ахуйн инженер”, “Хот чимэглэлийн дизайн” гэсэн бакалаврын 2 хөтөлбөр, “Цэцэрлэгжүүлэлт цэцгийн аж ахуйн” магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагыг улирал бүрийн эцэст оюутны сэтгэл ханамжийн судалгааг хийсний үндсэн дээр сургалтын үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж сайжруулах ажлыг хийдэг.
2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 2,5 жил зайнаас цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг явуулсан нь эхэндээ багш, оюутнуудад маш хүнд сорилтыг авчирсан хэдий ч нөгөө талдаа сургалтандаа дэвшилтэт программ хангамж, сургалтын шинэ арга барилыг шинээр суралцан эзэмшиж ашиглах өргөн боломжийг нээж өгсөн давуу талуудыг бидэнд бий болгож өгсөн гэж боддог.
-Ихэнх хүмүүс хүүхэд байхаасаас багш болно гэж хүсч мөрөөддөг.Тиймээс та багш болсноороо юунд илүү бахархдаг бол?
-Цаг үргэлж шинэ залуу эрч хүчтэй, сурах тэмүүлэлтэй, сэргэлэн цовоо, ирээдүйдээ мөрөөдөлтэй залуусыг чадварлаг мэргэжилтэн болгож төлөвшүүлдэг. Нөгөө талаар сайн сайхан ажил хөдөлмөр эрхэлж, амжилттай явж байгаагаар нь бахархаж явах нь багш хүний жаргал юмуу даа.
– Хувь хүн талаасаа гэвэл хүний амьдралыг чимдэг олон сайхан зүйл байдаг, түүнээсээ хуваалцахгүй юу?
Миний амьдралыг чимдэг, намайг аз жаргалтай байлгадаг зүйл бол нэгд гэр бүл минь, удаах нь миний ажлын хамт олон.
Миний ганц охин Б.Лхагвадулам БНХАУ-ын Шанхай хотын ТИС-д “Хүрээлэн буй орчнын инженер” мэргэжлээр бакалавр, ОУУБИС-д магистр, одоо БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр докторантурт суралцаж удахгүй ээжийнхээ мэргэжлийг өвлөж Хүрээлэн буй орчнын доройтлыг бууруулах, цөлжилтийн судалгааны чиглэлээр амжилт гаргана гэдэгт охиндоо итгэж явдаг. Мөн ажлын хамт олондоо үргэлж талархаж явдаг. Бидний ажиллах нөхцөл, оюутны суралцах орчинг маш сайн бүрдүүлэхэд үргэлж анхаарал тавьж дэмжин тусалдагт баярлаж явдаг. “Тэрбум мод” үндэсний чуулганд охин Б.Лхагвадуламын хамт оролцсон.
-Таны хамгийн эрхэмлэн дээдэлдэг зүйл тань юу вэ?
Өөртөө үнэнч байх, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, цагийг сайн баримталдаг, тууштай хөдөлмөрч байх нь чухал гэж боддог. Хийж бүтээхийн тулд эрүүл мэнддээ сайн анхаарч биеэ хайрлах нь хамгийн чухал.
– Багш байх үеийн сэтгэлдээ үлдсэн сайхан дурсамжуудаас хуваалцахгүй юу?
Багш хүн шавиараа л бахархах ёстой. Та ямар үр жимс тарина түүнийхээ үрийг хураана гэдэгтэй адил багш хүний гараас ямар сайн шавь төрж, тухайн салбартаа нэр нь алдаршиж явбал тэр нь багш хүнд хамгийн том шагнал гэж боддог. Амжилттай яваа олон шавь нараа нэрлэж болох ч заримыг нь алгасвал тэд маань гомдох байх аа. Манай Ойн аж ахуйн мэргэжил Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсэхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэх ёстой. Иймд олон шавь нар маань энэ боломжийг ашиглан өөрсдийгөө сорьж, хөгжүүлж нэрээ дуудуулсан алдартнууд болоосой гэж ерөөмөөр байна. Оюутан цагийн хээрийн дадлага, урлаг спортын уралдаан тэмцээнүүд, эрдэм шинжилгээний хурал, олон нийтийн арга хэмжээнүүдэд анги хамт олноороо оролцож, олон дурсамжийг үлдээсэн үе үеийн оюутнууддаа баярлаж явдагаа би…
-Багш байхын бахархал бас хүндрэл бэрхшээлтэй бас аз жаргалтай мөчүүд гэвэл?
Багш хүн өөрийгөө байнга хөгжүүлж, суралцаж, бас шинийг эрэлхийлж явах ёстой гэж боддог. Одоо ч би суралцсаар л явна. Шинэ техник технологид суралцахаас аваад амьдрал баян учир мэдэх зүйл хязгааргүй…Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хүндэлж, хамгаалж явах ёстой. Одоогийн шинээр элсэгчид өмнөх үеэс эрс ялгаатай, илүү мэдлэг, чадварыг эзэмших хүсэл тэмүүлэлтэй, мэдээлэл авах олон сувагтай учир багш өөрийгөө байнга хөгжүүлж тэдэнтэй хамт урагшилж байх учиртай.
Д.Гэгээ
Солиордог бна шдэ.
Хмм! Тэгэх шаардлагагүй! Тэгж хэлж бусдын тархийг угаах гээд ч хэрэггүй! Багш гэдэг мөншө төлөөд мэргэжил эзэмшээд ажилд орж цалин авч амьдралаа тэжээж явах хэн нэгэн хүний хувийн өмч тул хэнд ч ариун хүн болж итгүүлэх гээд хэрэггүй! Түмний олон хүүхдэд байтугай төрүүлсэн үр хүүхдүүддээ хангалттай хариуцлагатай байж үүрэг хүлээж хамгаалж мэддэггүй олон ажил мэргэжлийн боловсролын дээдийг эзэмшсэн эх эцгүүд цаанх чинь бмй шдээ! Ийм дэмий зүйл бурж байхынхаа оронд багш эмч тамирчин судлаач дарга гээд хэг ч бай эзэмшсэн мэргэжил ажиллаж буй албандаа эзэн болж ихийг сурч ЗӨВ байх тухайдаа л анхаар гэж ЗӨВЛӨ! Өөрийн чинь хэлсний хирээр оюуны залхууралтай олон хүмүүс хэнд ч хамаагүй найддаг итгэдэг нь л олширно гэсэн үг! Тэр хирээрээ унжаад баыхаасаа унаад ирээсэй гэх юм өөрсдөө сурч илүүг эрэлхийлэхийн оронд айн!
санал нэг байна
Ийм багш байдаггүйшдээ
Эцэг эх нь өөрсдөө хүүхдээ хайрлаж анхаарал тавьж байх ёстой.
Shudarga bai , hunii huuhdiig chi hairlaad yahav dee , unen, es surtahuuntzi bval bolno doo Chantsal min
Чанцалням том эрдэмтний шавь байсан Аргагүй л өв залгамжилсан том эрдэмтэн болж олон ажил амжуулж яваа юм байна.Ботаникийн цэцэрлэгт байхаас нь мэдэх юм Зөгийн Очирбат жавзан гээд бидний үеийнхэн мөн л Эрдэнэжав буриадын шавь нар билээ Эрчүүд дэргэдүүр нь өнгөрөхдөө заавал эргэж хардаг “ёстой морьтой нь бууж явган нь сууж хармаар мисс бүсгүй” байсанОдоо ч хэвээр харагдаж байна.Чанцал охиндоо эрүүлбайж эрдэм,сургалтдаа амжилттай явахыг ерөөе Доктор проф. Ц.Чимэддорж