Аврах багийнхан 3 хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө

2023 оны 02-р сарын 09 өдөр, 12 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Turkey-Mongolia-78iudk48ji65xlk3w6pvpu3lgbgnw5dtg6i9ut87oe8

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очлоо.

Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал, Анкарагийн цагаар:

20:10 цагт хоёр настай нэг хүүхэд,

21:20 цагт нэг эмэгтэй

22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа.

Үүрэг гүйцэтгэж байгаа багийн 11 нь Зэвсэгт хүчний алба хаагчид бөгөөд тус багийг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж байна.

Харин эмнэлгийн талаас Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн Анагаах ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх