Хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өглөө

2023 оны 02-р сарын 08 өдөр, 20 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c0acc832aa2eaaa974a2ea49364db456_x3

БНТУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын эрэн хайх, аврах баг “Газенто” олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10:00 цагт газардсан билээ.

Монгол Улсын Засгийн газраас БНТУ-ын ард иргэдэд илгээсэн 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа болон бусад хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгсөн байна.

Хүмүүнлэгийн тусламжийг Монголын багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр БНТУ-ын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад гардуулсан юм. Энэ үеэр Монголын ард түмний халуун сэтгэлд талархлаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх