Аврагч, эмнэлгийн баг эрэлч нохдын хамтаар Турк улсыг зорилоо

2023 оны 02-р сарын 08 өдөр, 10 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC2325-78id7net5dmu74vs9nbllvh2cz9zmpfvj5fm41unsqo

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу хөлгийн жолоо заллаа.

Турк улсад одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байна.

Мөн Истанбул, Измир, Анкарагаас Газиантеп, Адана чиглэлд 17 онгоц, түүний дотор А400М тээврийн онгоцоор тасралтгүй тусламжийн нислэг үйлдэж байна.

Газар хөдлөлтийн гамшгийн голомт болон бусад газруудад газар хөдлөлт болон чичиргээ үргэлжилсээр байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх