БНТУ-ын ард түмэнд туслахаар зорьсон Эрэн хайх, аврах багийн алба хаагчид “Гозонтек” хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу монголын цагаар 13.30 цагт амжилттай газардлаа. Үүрэг гүйцэтгэх гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 км хөдөлгөөн үйлдэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг тээвэрлэж байна. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд газардаад байгаа аж.
Монголын баг “Гозонтек” хотын нисэх буудалд газардлаа
2023 оны 02-р сарын 08 өдөр, 16 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )