Эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө

2023 оны 02-р сарын 07 өдөр, 23 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9X1A3967-78i5onno4nzy3myk8ecdr1ayp6iux1e7j6xo32rm4hs

Монголд Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Турк Улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр “Та бүхний үүрэг гүйцэтгэхээр явж байгаа Турк Улстай манай улс түүхэн найрсаг уламжлалт харилцаатай явж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад 2010, 2016 онд тохиолдсон зудын гамшгийн үр дагаврыг арилгахад БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсад хүмүүнлэгийн бараа, материал тусламжийг үзүүлж, өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдын малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэж байсан. Үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордох гэж байгаа та бүхэн  хүлээн авагч улсын зохион байгуулагч талын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулахгүй, учирч болзошгүй эрсдэлийг сайтар тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. Олон улсын аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн эргэн ирэхийг та бүхэндээ хүсэж байна” гэлээ.

Эрэн хайх, аврах бүлгийн багийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахалж байна.

ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид үүрэг гүйцэтгэх юм.

Мөн тус багт ОБЕГ-ын Эрэлч нохойн албаны Марта, Балу дуудлагатай ноход багтаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх