Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сири Улсын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийллээ

2023 оны 02-р сарын 07 өдөр, 18 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Hurelsuh

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Сири Улсын Ерөнхийлөгч Башар Аль-Ассад-д эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД:

“Арабын Бүгд Найрамдах Сири Улсад газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдсан тухай мэдээг гүнээ харуусан хүлээн авлаа.

Газар хөдлөлтөд өртөж, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхонд монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Гамшгийн хохирлыг аль болох хурдан арилгаж, шархадсан хүмүүс хурдан эдгэрч, нүүн суурьшиж буй ард иргэд хэвийн амьдралдаа дариу эргэн ороосой хэмээн хүсэж байна” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх