Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох баг бэлтгэлээ хангаж байна

2023 оны 02-р сарын 07 өдөр, 22 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
329765450_1309757139596874_380061356357660352_n
Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох аврагч, эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг илгээхээр бэлтгэлээ хангаж байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Жанжин штабын алба хаагчид эрэн хайх, аврах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм. БНТУ-аас дэлхийн орнуудыг эрүүл мэндийн тусламж, эрэн хайх аврах ажиллагаа, хүнс болон хувцас хэрэглэлээр хангах хүмүүнлэгийн урилгыг гаргасан. Энэ дагуу Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байна.
Нислэгийн зөвшөөрөл хүлээж байна. Турк улсад очих хүртлээ нэлээдгүй улсыг дайран өнгөрдөг учраас тэдгээр орнуудаас зөвшөөрөл авах ёстой. Үүнийг Гадаад харилцааны яамнаас шийдвэрлэхээр ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх