Сүм хийд, шашны байгууллагад хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна

2023 оны 02-р сарын 06 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2023-02-06_14-19-10-050-78hidwytrbtoxvy186ituctuxlwn5cbdrt3f5t1kz0g

Монгол Улсын Шадар сайдын баталсан Сүм хийд, шашны байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж байна. Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн стандартыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, эрсдэлийг бууруулна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 304 сүм хийд, шашны байгууллага энэхүү шалгалтад хамрагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх