“Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэнд 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна

2023 оны 01-р сарын 28 өдөр, 15 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
327599654_5774757932577322_8644109056218396672_n

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.

Хаяг: Дүнжингараваас зүүн тийш 1,8км ШИНЭ_ЗУУН_АЙЛ худалдааны төв

Манай улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 90 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн тус салбарт нийт 900 мянга гаруй хүн ажилладаг нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 68 хувийг эзэлж, экспортын орлогын 2.4 хувь, ДНБ-ий 18.3 хувийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд улсын нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 60 гаруй хувь буюу 43,236 байгууллагад 674,456 хүн ажилладаг бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлдэг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх