“Амар байна уу 2023” үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна

2023 оны 01-р сарын 26 өдөр, 18 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
327599654_5774757932577322_8644109056218396672_n

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм.

Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.

Дашрамд дуулгахад, үзэсгэлэн худалдаа үргэлжлэх хугацаанд “Дүнжингарав” худалдааны төв рүү очих таван чиглэлийн 60 автобусны зогсоолыг “Шинэ 100 айл” төв хүртэл сунгах зохицуулалтыг хийсэн байна. Мөн үзэсгэлэнд тавьсан бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг Shoppy.mn, Ardshop.mn-тэй  хамтран нэвтрүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх