Т.Тэнүүн таван минутад 624 цифр цээжилж ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо

2023 оны 01-р сарын 25 өдөр, 12 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c4ab68a0594e907bf7f5553bfe45582e_large

31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс Монгол Улсын аваргаар гурван удаа дараалан тодорсон Т.Тэнүүн 400 тамирчнаас манлайлж алтан медаль хүртлээ. Тэрбээр “Хурдны тоо” төрөлд таван минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж Гиннесийн номд бичигдэхээр болжээ.

31 жилийн хугацаанд таван минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин байдаг бөгөөд Т.Тэнүүн тамирчин тэдний эгнээнд нэгдсэнээр дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ.

Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос Их Мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, ОУ-ын Мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангасан байна. Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх